💡Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. УИХ-ын дарга Н.Учрал хаврын чуулганаа дөнгөж нээгээд АН-ын “бойкот”-д орж, огцорч мэдэхээр нөхцөл байдалд хүрэв. 🔴 Хаврын улс төр ийнхүү эрх баригчдад хүндхэн сорилт тулгалаа. Үүнтэй зэрэгцэн экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тал эргэн ирэх оролдлогууд хийж эхэллээ. Хэн нь хэнийгээ огцруулж дуусах бол? 👀
🧭 Залуургүй Монгол
⚠️Монгол Улс засаглалын хямралд оров уу? Таван намын төлөөлөлтэй, 126 гишүүнтэй ардчилсан парламент хаврын чуулганы нээлтээ хийсэн ч, хуралдаж чадсангүй. Өнгөрсөн даваа гарагт болсон хаврын чуулганы нээлтийн дараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар сайдаас огцрох өргөдлөө өгсөн гэдгээ мэдэгдсэн. ➡️ Ингээд маргааш нь дараагийн сайд нараар томилогдох хүмүүсийн нэрс тодорхой болж, Ерөнхий сайд Г.Занданшатар чуулганы хуралд танилцуулж, сайд нарын томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэх болов.
❗Гэвч Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн намын дарга УИХ-ын даргын албыг давхар хаших нь ардчилсан парламентын зарчимд нийцэхгүй тул УИХ-ын дарга Н.Учралыг огцортол чуулганы хуралдаанд суухгүй гэж шийдсэн нь чуулганы ирцэд шууд нөлөөлж, лхагва гарагт болно гэж зарласан чуулганы хуралдаан пүрэв гарагт болж хойшлов. 🚫Харин пүрэв гарагт чуулганы ирц хүрсэнгүй.
🔴 Эрх баригч МАН дангаараа буюу 68 гишүүнтэйгээр ирцээ бүрдүүлээд хуралдах боломжтой ч УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, С.Амарсайхан, П.Сайнзориг, Э.Болормаа, Х.Булгантуяа зэрэг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн талын 20 гаруй гишүүн ирцээ бүртгүүлсэнгүй.

👥 Өнгөц харахад Ардчилсан намынхан чуулганыг “бойкот” хийсэн мэт харагдавч бодит байдал дээр 🔴 МАН-ын дотоод хагарал нь шийдвэрлэх мөчид илүү их жин дарж байна. 🔵Харин Ардчилсан намынхан үнэхээр зарчмаа барьж байна уу, эсвэл МАН-ын дотоод тэмцлийн нэг хэсэг болсон уу гэдгийг шууд хэлэхэд бэрх.
🤫Ингээд МАН-ынхан өнгөрсөн долоо хоногийн турш хөшигний ард хэлэлцсэн ч шийдэлд хүрч чадсангүй. 📉 Ийм байдлаар үргэлжилбэл УИХ-ын дарга Н.Учралыг огцрохоос нааш, уг гацаа арилахгүй нь тодорхой. 👤 Хэрэв Н.Учрал УИХ-ын даргын суудлаа өгвөл, намын даргын хувьд Ерөнхий сайдын суудалд очих өндөр магадлалтай. Тэгвэл энэ тохиолдолд Ерөнхий сайд Г.Занданшатар “жийгдэнэ”. 👥Харин УИХ-ын даргын суудлыг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тал авахаар тохиролцож мэднэ гэсэн бэрх яриа дэгдэв. Гэвч бодит байдалд Н.Учрал нэгэнт Ерөнхий сайд болбол УИХ-ын даргыг АН-тай зөвшилцөөд томилох боломж бүрдэнэ.
📌 Ийнхүү эрх баригч намын зовлон, Монгол төрийн асуудал болоод удаж буй. 🧭Одоогоор Монголын төр залуургүй байна. Тохироо бүрдэж хэн нэгэн нь залуурын ард суутал хүлээх л үлдэж байна. ⏳

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд
🏛️ Улс төр
📌 Улсын их хурлын хаврын чуулган эхэллээ. (Parliament)
💢 Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, 🎓 Боловсролын сайд П.Наранбаяр нар огцрох өргөдлөө өглөө. (UBn)
⭕УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын дарга Н.Учралын огцортол чуулганы хуралдаанд оролцохгүй гэж бойкотлов. (News)
❓Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Найдалааг, Боловсролын сайдаар Л.Энх-Амгаланг томилно. (Ikon)
🧯Либертари Намыг Улсын Дээд Шүүх бүртгэж авлаа. (ikon)
🧧 БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд айлчилна (gogo)
📊 Бодлого
🌎 Олон улс
🚷Монгол, Камбож зэрэг 50 улс АНУ-д аяллын виз мэдүүлэхэд 15’000$ хүртэлх барьцаа төлдөг болно. (ikon)
🧰Казахстан улс шинэ үндсэн хуулиа баталлаа. (bloombergtv)

🌊🌿 Туул голоо хамгаалъя
🪵❌Туулын бургасыг хядаж эхлэв. 🚛Үндсээр нь тайрсан бургасыг том оврын ачааны машинд хог шиг ачиж буй нүд халтирам дүр зураг.😢 🌱Нэг ширхэг мод бутны үнэ цэн, хүрээлэн буй орчиндоо үзүүлэх эерэг нөлөөллийг нь тооцвол байгаль орчинд асар их хор хохирол учруулж буй нь тодорхой. ⚠️Яг ийм байдлаар Туулын хурдны замын трассын дагуу ➡️10 метр өргөн зам гарган чөлөөлөхөд 43.2 га талбай өртөнө гэж албаныхан мэдээлж байна.
❓Тэгвэл Туулын хурдны зам төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлт байна уу? 🧪 Энэ тухай иргэд шүүмжилж, хэдэн өдөр сураглаж асуусны эцэст холбогдох албаныхан өчигдөр мэдээлэл хийв.📢 Замын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг гаргасан ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Нийт чөлөөлөх 43.2 га талбайн 10 га-д нь мод, бут таарч байна.🌿 Хохирлын хэмжээг нь 805 сая төгрөг гэж тооцсон.💰 Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан” гэж мэдээллээ. 🌱
🚨 Гэвч хамгийн чухал зүйл дутуу байна. 💧Усны дүгнэлт гараагүй гэдэг нь тодорхой боллоо. ❗Гэтэл энэ замын 11 км нь Туул голын татам дээр баригдана. 📍Энэ тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр “Усны тухай хуульд зааснаар бид усны барилга байгууламжийн зураг дээр мэргэжлийн дүгнэлт гаргах ёстой. Одоогийн байдлаар бидэнд нарийвчилсан зураг ирээгүй” гэж мэдээлсэн. ➡️ Тэгвэл өчигдөр мэдээлэл хийсэн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн “Усны мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна” гэх тайлбар өглөө. 🔄
🏙️ Туул гол бол Улаанбаатар хотын ундны усны чухал эх үүсвэр. 🏗️Гүүрэн байгууламж барьснаар гүний усанд яаж нөлөөлөх, улмаар нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрт аюул учрах эсэхийг нарийн тогтоох шаардлагатай. ⛔Гэвч энэ үнэлгээ, дүгнэлтийг нь бүрэн хийлгүйгээр барилгын ажлаа эхлүүлсэн нь тодорхой болж байна.📉
🌿🌊 Туул гол бол - амьдралын эх үүсвэр.
✋ Хамгаалах эсэх нь бидний сонголт.
Салхи дагасан санал ба ирцээ бүрдүүлж чадахгүй МАН
🗣️Манай төрийн түшээд хамгийн их үнэт зүйл, үзэл баримтлал гэж ярьдаг ч эсрэгээрээ байх нь их. ↔️ 🔵Ардчилсан намын 19 гишүүний үйлдэл үүний нэг жишээ болов.
🚫Ардчилсан намын бүлгээс МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар ажиллах нь төрийн эрх мэдэл нэг гарт төвлөрч, харилцан хяналт, тэнцвэр алдагдах эрсдэлтэй гэж үзсэн учраас огцортол нь чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн. ✔️Энэ бол сөрөг хүчний зарчмын шаардлага.❓Тэгвэл МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар сонгогдох үед энэ зарчим, үзэл баримтлал нь хаана байсан бэ?
🧭Ардчилсан намын 42 гишүүнээс намын дарга О.Цогтгэрэл, Ц.Туваан, О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан зэрэг 19 хүн Н.Учралыг УИХ-ын дарга болохыг дэмжжээ.
⏱️Харин өнөөдөр эсрэг байр суурь илэрхийлээд сууж байна. 🔁Гэнэт зарчим, үнэт зүйлээ санав уу, аль эсвэл улс төрийн салхины аясаар зарчим, үзэл баримтлал нь өөрчлөгдөөд явдаг хэрэг үү? 🤔
УИХ дахь МАН-ын гишүүдийн хувьд ч ард түмний тусын тулд гэж уянгалах боловч намын асуудлаа парламентын гацаа болгож чуулганы ирцийг бойкотолж эхлэв. Олонх болсон ч ирцээ бүрдүүлж ажлаа хийж чадахгүй болсон нь МАН.
Ичиг ичиг 😶😶
🤔 Бид үнэхээр муухай нийгэмд амьдарч байна уу?
🧠 Нийгэмд нэг ноцтой үйл явдал гарахад бид ихэвчлэн “бүх зүйл болохгүй байна” гэж дүгнэх хандлагатай байдаг. Гэвч социологид ийм үзэгдлийг moral panic буюу бодит байдлаас хэтэрсэн нийгмийн түгшүүр гэж тайлбарладаг. Нэг тохиолдол олон нийтийн анхаарлын төвд орж, сошиал орчинд хүчтэй яригдахад хүмүүс тухайн асуудлыг бодит хэмжээнээс нь илүү том аюул мэт ойлгож эхэлдэг.
📊Статистикийн үүднээс авч үзвэл олон үзэгдэл хэвийн тархалт (normal distribution)-ын хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл ихэнх тохиолдол дундаж хэсэгт төвлөрч, харин туйлын ховор, онцгой тохиолдлууд хоёр захад байрладаг гэсэн үг. Гэвч орчин үеийн мэдээллийн орчинд олон нийтийн анхаарал ихэвчлэн эдгээр ховор тохиолдлууд дээр төвлөрөх хандлагатай болж байна.

⚠️ Ийнхүү тухайн үзэгдлийг хэт ерөнхийлөн дүгнэх нь moral panic үүсэх нөхцөлийг бүрдүүлж, нийгэмд “folk devils” буюу бурууг бүхэлд нь үүрүүлэх хэн нэгэн эсвэл бүлгийг бий болгох эрсдэлийг нэмэгдүүлдэг. 🕯️
😨Цаашлаад, нэг асуудлыг дарах зорилгоор өөр асуудлыг дэвэргэх, тодорхой этгээдийг нийгмээрээ буруутгах эрсдэл нэмэгддэг. Ийм нөхцөлд үүсдэг moral panic нь зарим тохиолдолд эрх баригчдад хяналт, эрх мэдлээ бэхжүүлэх, “хамгаалж байгаа” мэт дүр төрх бүрдүүлэх замаар тодорхой нийгмийн бүлгүүдийг ялгаварлах хэрэгсэл болж хувирах эрсдэлтэй.
😤Иймээс “нийгэм бүхэлдээ асуудалтай” гэж бухимдахаасаа өмнө тухайн асуудал үнэхээр хэр түгээмэл, бодит давтамж нь ямар болохыг судалгаа, статистикийн мэдээлэлд тулгуурлан авч үзэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, дүгнэлт хийхдээ нотолгоонд суурилсан хандлага баримтлах нь чухал юм.

🌍 V-Dem-ийн “Ардчиллын индекс 2025” зарлагдлаа.
📝V-Dem буюу Varieties of Democracy нь дэлхийн улс орнуудын ардчиллын түвшинг нарийвчлан хэмжиж, ардчиллын индекс гаргадаг олон улсын судалгааны томоохон төсөл юм. Шведийн Гётеборгийн их сургууль болон АНУ-ын Нотр Дамын их сургуулийн судлаачдын хамтын ажиллагааны хүрээнд 2014 оноос хойш хэрэгжиж буй уг төсөл нь 190 гаруй орны ардчиллын хөгжлийг олон үзүүлэлтээр тодорхойлдог.
📚Democracy Report 2026 тайланд дэлхийн ардчиллын чиг хандлагыг олон улсын хэмжээнд үнэлж, ардчиллын чанар буурч, авторитар дэглэмүүд нэмэгдэж байгааг онцолжээ. Тайланд дурдсанаар дэлхийн хүн амын 41% автократжиж буй оронд амьдарч байна.

🖊️Монгол улсын хувьд ардчиллын индексийн оноо сүүлийн 5 жил тасралтгүй буурч 2024 оны байдлаар 0.39 оноотойгоор “electoral autocracy” ангилал руу унасан бөгөөд V-Dem-ийн мэдээллээр энэ ангилалд орсон улсууд нь “Сонгуулийн ардчилал” буюу “electoral democracy”-ийн хамгийн анхдагч шаардлагыг хангахгүй болсон гэж дүгнэсэн юм. Тэгвэл 2025 онд манай улсын оноо 0.42 болж “Electoral democracy” ангилал руу оржээ.
🖍️Товчхондоо 2025 онд болсон “Огцрох амархан” залуучуудын жагсаал, Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд огцорсон болон бусад онцлох үйл явдлуудыг дүгнээд энэ удаагийн ардчиллын индекс гарчээ. Бүтэн тайлантай танилцахыг хүсвэл энд дарна уу

🔐 Төрийн нууцын тухай хууль (шинэчилсэн найруулга)
🏛️ Засгийн газраас Төрийн болон албаны нууцын тухай хуулийг шинэчилж, холбогдох олон хуульд өөрчлөлт оруулах багц төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Энэхүү төсөл нь төрийн нууцын ангилал, хамгаалалт, хяналтын тогтолцоог шинэчлэх, мөн мэдээлэлтэй харьцах эрх зүйн зохицуулалтыг илүү төвлөрсөн, нарийвчилсан болгох зорилготой.
📌 Төрийн нууцын хамрах хүрээг өргөтгөнө - Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалах, төрийн үйл ажиллагаатай холбоотой олон төрлийн мэдээллийг нууцад хамруулах боломжийг тодорхой болгож байна.
📌 Нууцын ангилал, хугацааг хуульчилна - “маш нууц”, “нууц” зэрэг ангилал болон нууцлах хугацааг илүү тодорхой зааж өгнө.
📌 Хяналт, зохицуулалтыг төвлөрүүлнэ - Төрийн нууцтай холбоотой бодлого, зохицуулалтад УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрхийг нарийвчлан тогтоож байна.
📌 Ил тод байдлын зарим зохицуулалтыг хязгаарлана - Нийтийн мэдээлэл авах боломжийг тодорхой хүрээнд хязгаарлах, зарим мэдээллийг нууцын ангилалд багтаах эрх зүйн орчныг бүрдүүлж байна.
👉 Өөрөөр хэлбэл, мэдээллийг хамгаалах тогтолцоог сайжруулна гэж байгаа ч ямар мэдээлэл нууц болох вэ гэдгийг илүү өргөн хүрээнд тодорхойлох боломж нээгдэж байна. ➡️ Ил тод байдал, хяналт хоёрын тэнцвэр сайжрах уу, эсвэл “нууц” гэсэн тамга арай амархан дарагддаг болох уу.
Хуулийн төсөлд санал өгөх бол энд дарна уу.
Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!
Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, А.Номин-Эрдэнэ, Г.Төгөлдөр