📢Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Дээр дооргүй бужигнасан бас нэгэн долоо хоног өнгөрлөө. Том улс төр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр үргэлжлэв. 💰Харин иргэд 1072 хувьцааны ногдол ашиг 63 мянган төгрөгөө гар дээрээ авлаа. Уг нь авлига, хулгайгүй, хариуцлагатай төр засагтай бол хувьцааны ногдол ашиг хүлээлгүй, хангалуун сайхан амьдрах боломж бүрдэх юм. 🌱 Сайн засаглалын төлөө нийтээрээ сайжиръя.
UIH.mn улс төр, нийгмийн товхимлыг долоо хоног бүр 91,000 хүн тогтмол хүлээн авч байна. Биднийг дэмжиж, уншиж буй танд баярлалаа. Бид чанартай мэдээлэл хүргэхийн тулд улам бүр хичээх болно.
Эрх чөлөөний хөөс
🌍Монголын сэтгүүлчид дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэв. 🎉Баяр дээр баяр гэгчээр Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас жил бүр гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 179 орноос 85 дугаар байрт жагсаж, өнгөрсөн жилээс 17 байр урагшилсан гэх сайхан мэдээ сонсов.
🤔Бодит байдал дээр чухам юу өөрчлөгдсөн бэ? Харамсалтай нь юу ч өөрчлөгдөөгүйг бид бүгдээрээ мэдэрч байна. 📊Ингээд ямар үзүүлэлт, шалгуур Монголын хэвлэлийн эрх чөлөөг 17 байр ахиулсныг нягталбал, бид сайжирсан гэхээсээ илүү байсан байрандаа л бат зогсжээ. 🌐Харин дэлхийн олон оронд нөхцөл байдал дордсон нь Монголчуудын байр урагшлахад нөлөө үзүүлсэн байна. 📉Энэ жил дэлхийн дундаж оноо 25 жилийн түүхэндээ хамгийн доод түвшинд хүрч, 180 улсын 100-д нь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл дорджээ. ⚠️Хүнд болон маш хүнд гэсэн ангилалтай орнууд анх удаа 50 хувиас давсан гэж тайланд онцолсон байна.
🛡️Харин Монгол Улсын хувьд хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх асуудлыг Засгийн газар, ХЗДХЯ түвшинд хэлэлцэж эхэлсэн, сэтгүүлчдийн эсрэг шууд хүчирхийлэл, эрүүгийн дарамтын түвшин зарим оронтой харьцуулахад бага хэвээр байсан, ардчилсан тогтолцоо, олон ургалч хэвлэл мэдээллийн суурь орчин хадгалагдсан зэрэг нь эерэг нөлөө үзүүлжээ. Эрүүгийн хуулийн 13.14-ийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон нь чухам ганц амжилт байж мэднэ. Гэвч биесээ хуульгүй гүтгэн доромжлохын ид шидийг улс төрчид үзүүлж эхлэв.
🚫Монголд дараах асуудал хэвээр байгааг онцолжээ.
🔹 Гүтгэлэг, нэр төртэй холбоотой хуулийг ашиглан сэтгүүлчдэд дарамт үзүүлэх
🔹 Эзэмшлийн төвлөрөл, улс төр бизнесийн нөлөө
🔹 Эдийн засгийн хараат байдал
🔹 Эх сурвалжаа хамгаалах эрх зүйн баталгаа сул
🔹Өөрийгөө цензурдэх байдал нэмэгдсэн зэрэг асуудлууд урьдын адил хэвээр байсаар байна.
🤝Ийм учраас бид байр урагшиллаа гэж хөөсрөхөөс илүү үүссэн асуудлаа шийдэхийн төлөө нэгдэж, нягтрах нь чухал байна. 📣Улс төрийн хүрээний талцал маргааны сэдвээс хальж, шударга үнэний дуу хоолой болж чадахаа больсон Монголын хэвлэлүүдийн чөдөр тушааг бид өөрсдөө л тайлж чадна. 🫧

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд
Улс төр
💯Үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг Ерөнхий сайд хүлээж авлаа. (UIH.mn)
❓Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай АТГ-т шалгуулахаар ажлаа хүлээлгэн өглөө. (gogo)
🚨НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. (News)
💯Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 179 орноос 85 дугаар байрт орж, өнгөрсөн жилээс 17 байр урагшиллаа. (Itoim.mn)
❤️🩹Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд таван нам оролцохоо илэрхийллээ. (MNB)
Бодлого
💸Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах шийдвэр гаргалаа. (Засгийн газар)
🚗Автомашины “ногоон” улсын дугаарыг 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашин (BEV) болон EREV төрлийн тээврийн хэрэгсэлд олгоно. (Зам тээврийн яам)
🛡️УИХ Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа (Parliament)

Тамганы хэрэг
⚔️Хаврын чуулган эхэлснээс хойш МАН-ынхны эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл тасралтгүй үргэлжиллээ. УИХ, Засгийн газраасаа эхлээд сандал, суудлаа булаацалдсан эрх баригчид үргэлжлүүлээд орон нутгийн эрх барих төлөөллийн байгууллага Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын тамгыг авахаар долоо хоног улс төржлөө.
📌Эхлээд НИТХ-ын дарга А.Баярыг огцруулав. 🗳️Гэхдээ НИТХ-ын дарга нь хурал зарлаагүй байхад Х.Нямбаатар тэргүүтэй МАН-ын төлөөлөгчид хурал зарлаж, А.Баярыг огцруулахын зэрэгцээ оронд НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаярыг томилохоор болсон. ⚖️Үүнийг нь А.Баяр эсэргүүцэж, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын удирдлага, зааварчилгаагаар хуралдсан хуралдааныг хууль бус хэмээн мэдэгдлээ. 📚Тодруулбал, хурлын дарга санаачлаагүй тохиолдолд НИТХ хуралдах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй. Тиймээс өчигдрийн хуралдааныг хүчингүйд тооцох үндэслэлтэй гэсэн юм.
🔐Харин нөгөө талаас нийслэлийн Засаг даргын орлогч дарга Т. Даваадалай А.Баярыг ажлаа өгөхийг шаардаж, тамгаа өгөхгүй байгаа гэж мэдэгдэв. Хариуд нь А.Баяр тамга байх ёстой байрандаа байгаа гэв. 📰Энэ мэтээр өнгөрсөн долоо хоногийн турш хэвлэлээр байлдаж, эцэст нь МАН-ын Удирдах зөвлөл Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар батламжлахыг зөвшөөрснөөр эх захгүй хэрүүл тэмцэл нь намжив.

Тамгагүй нийслэл: Шинэ даргад өгөх тамга байсангүй. Аягатай ааруул гардуулжээ.
📉Эрх баригчид ажилдаа анхаарахгүй бол ард иргэдийн амьдрал ахуй уруудсаар л байна. Тамга тэмдэг, сандал суудлаас өөрийг боддоггүй хүмүүст улсынхаа эрх мэдлийг өгчихсөн. Аяа бас ичиг ичиг.

Шинэ засгийн газраас цахилгаан эрчим хүчний үнийг нэмэх тухай мэдэгдсэн. Иргэд ч үнийн өсөлтийг мэдээж хэрэг таатай хүлээж авахгүй.
Тэгвэл 20 жилийн өмнө эрчим хүчний дэд сайд юу ярьж байв? Бид энэ удаагийн “архив” булангаар 2006 оны, тухайн үеийн түлш, эрчим хүчний дэд сайдын ярилцлагыг хүргэж байна. Зууны мэдээ сонин (2006.06.29, №156)

Зууны мэдээ сонин. 2006.06.29 №156,157
Монголын төр 20 жилийн өмнөөс л Эгийн голын усан цахилгаан станц, Хятадтай хамтран 100мвт станц барих тухай ярьсаар, ярьсаар, ярьсаар ирснийг бид уг ярилцлагаас харж болно.
Түлш эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван: Эрчим хүчний үнэ нэмэхээсээ өмнө гажуудлыг нь засах ёстой: https://www.uih.mn/n/1115


Ерөнхий сайд Н.Учралд хандан Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан UIH.mn дэх өргөдөлд 41,233 иргэн нэгджээ. Иргэд ерөнхий сайд Н.Учралын шийдвэрийг хүлээсээр…
Та нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарыг огцруулахыг дэмжих үү?

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд
🏛️УИХ-ын нэгдсэн чуулганаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 🔬Хууль батлагдсанаар төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь судалгаа хийдэг үндсэн чиглэлээрээ тендерийн сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгалаа. 💻Мөн Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж ил тод байлгах зохицуулалтыг тусгажээ🧠
🌐Ингэхдээ Шинжлэх ухаан, технологийн сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэн байгуулж, шилэн болгоно гэв.
🏢Үүнээс гадна Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн нэгдсэн санг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хариуцуулж, УИХ-д энэхүү нэгдсэн сантай холбоотой хийж гүйцэтгэсэн ажлыг тайлагнадаг зохицуулалтыг оруулаад байна.
Өөр ямар өөрчлөлт орсныг эндээс уншина уу.
🎀УИХ-ын чуулган ба хуралдааны тухай мэдэх зүйлс
Чуулган ба хуралдаан
👔УИХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган. Чуулган нь дөрвөн хэлбэртэй: анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой чуулган. Үүнээс гадна УИХ хүндэтгэлийн хуралдаан хийж болдог.
🎯Чуулганы дөрвөн хэлбэр ба хүндэтгэлийн хуралдаан


💖Хүндэтгэлийн хуралдаан: Төрийн болон түүхэн ойг тэмдэглэх зориулалттай. Жишээ нь, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд хүндэтгэлийн хуралдаан хийж байсан.
Харин чуулган нь дотроо нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаан, дэд хорооны хуралдаан, хянан шалгах түр хорооны хуралдаан, нам/эвслийн бүлгийн хуралдаанаас бүрддэг. Байнгын хороод хамтарсан хуралдаан ч хийх боломжтой.
🔍Хэлэлцэх асуудлыг хаанаас харах вэ?
Чуулган бүрээр хэлэлцэх асуудлын жагсаалт, тов, дарааллыг parliament.mn сайтаас долоо хоног бүрээр нийтэлдэг. Мөн legalinfo.mn сайтад УИХ-ын тогтоолоор баталсан хэлэлцэх асуудлын бүрэн жагсаалт байрладаг. Тухайлбал, 2026 оны хаврын ээлжит чуулганаар нийт 32 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтоожээ.
💢Сонирхолтой нь:
Чуулганаар ямар асуудал хэлэлцэхийг мөн л УИХ-ын тогтоолоор баталдаг. Парламент юу хэлэлцэхээ өөрөө шийддэг гэсэн үг. Ихэвчлэн өмнөх чуулганы төгсгөлд дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлыг урьдчилан баталдаг. ⭕

Энэ удаагийн судалгаагаар Монгол улсын жендерийн үнэлгээ-2024 тайлангаас онцолж байна.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн зах зээлийн оролцооны түвшин, боловсрол эзэмшилт, цалин хөлж, эрхийн зөрчил зэрэг олон чухал асуудлуудад яагаад ийм их ялгаа байгаа мэдмээр байвал энд дараарай.

2022 эмэгтэйчүүд өдөрт дунджаар 3.5 цагийг гэрийн ажил, цалингүй асаргаа сувилгаанд зарцуулсан нь эрэгтэйчүүдийнхээс бараг 2 дахин өндөр байна.
5 хүртэлх насны хүүхэд нэгээр нэмэгд тутамд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох магадлал 13.1 хувиар буурдаг бол эрэгтэйчүүдэд энэ нөлөө бараг ажиглагддаггүй байна.
📘“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд саналаа өгцгөөе.
👉Энэ хуулийн төслөөр малчин өрхийн хүүхдийн боловсрол эзэмших хэлбэрийг уян хатан болгох, сургалтад хамрагдах нөхцөлийг өөрчлөх зохицуулалтыг тусгажээ.
Төсөлд:
🧒Малчин өрхийн хүүхдийг заавал 6 настайд биш, эцэг, эхийн хүсэлтээр 8 настайд нь сургуульд элсүүлж болох зохицуулалт нэмнэ
💻Малчин өрхийн хүүхэд 1-2 дугаар ангид зайн болон цахим хэлбэрээр суралцах боломжтой болно. Энэ нь малчин өрхийн амьдралын онцлогт нийцүүлсэн сургалтын хэлбэр гэж үзжээ
🏫Харин 3 дугаар ангиас эхлэн танхимын сургалтад шилжинэ
📑Энэ бүх сургалтыг ямар журмаар зохион байгуулахыг Боловсролын сайд батална
👉Өөрөөр хэлбэл, малчин өрхийн хүүхдийг хотын сургуулийн тогтмол хэлбэрт шууд оруулах биш, нас, орчинд нь тааруулсан “зайн → танхим” шилжилттэй сургалтын загвар нэвтрүүлэх өөрчлөлт байна.
🔗 Хуулийн төсөлд саналаа өгөх бол энд дарна уу.
Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!
Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, А.Номин-Эрдэнэ, Г.Төгөлдөр
