📢Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн бямба гарагт Хүчит шонхор зах дээр ажиллаж, үнийн өсөлтийн бодит байдалтай нүүр тулжээ.🥩Махны үнэ тэнгэрт хадаж, иргэдийн амьжиргааны түвшин тэр хэрээр муудсан. Гэвч нөөцийн махны хүрэлцээ хангалтгүй, аль хэдийн зарагдаад дуусжээ. 🚨Иймээс Ерөнхий сайд АТГ, прокурор, цагдаагийн байгууллагын удирдлагуудыг дуудаж, Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ. Ингээд хууль хүчний байгууллагуудыг тусгай ажлын хэсэг гаргаж, хотын удирдлагуудыг шалгах үүрэг өгсөн нь гэнэтийн үйл явдал боллоо.

🥀Харин хотын дарга Х.Нямбаатар “Н.Учрал чи бол алиа бацаан... Чамтай уушгиныхаа гурван судсыг тасартал үзнэ” гэж мэдэгдэв. Унасан бөх ууртай байна.

Хоёр дүртэй Засаг

Ерөнхий сайд Н.Учрал чөлөөлөгчийн дүрээр ажиллаж буй. 💼Бизнесийн үйл ажиллагааг төрийн хүнд суртал, татварын дарамтаас чөлөөлж, эдийн засгаа тэлэх нь түүний дэвшүүлсэн гол уриа📣. Тэрээр татварын багц хуулийг өргөн барьж, 💰790 мянган төгрөгөөс бага орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байх, нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн босгыг 50 сая биш 400 сая болгох, 📊аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөгөөс доош байвал албан татварыг 1 хувь болгох зэрэг өөрчлөлтүүдийг хийснээр ажлын байр хадгалагдаж 👨‍💼, иргэдийг инфляцын өсөлтийг давж гарахад дэмжлэг болно гэж үзэж байна. 📈Энэ дүр нь ч олон нийтэд таалагдаж буй нь гарцаагүй.

“National Opinion” сар тутмын нийгэм, улс төрийн барометр судалгааны үр дүнгээс харахад 📑 Ерөнхий сайд Н.Учралын рейтинг болоод түүнээс хүлээж буй хүлээлт бусад улс төрчидтэй харьцуулахад өндөр (6.33/10) ⭐ байна. Их хүлээлтийг даана гэдэг илүү их ачаа гэсэн үг.

⚠️Гэвч нөгөө талд Монгол Улс мөнгөгүй болж байна. 📉 Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээлэв. Тодруулж хэлбэл, 💸Монгол Улсын зарлага нь орлогоосоо 1.4 их наяд төгрөгөөр давсан байна. 🧾 Өнөөгийн нөхцөл байдал, төсвийн орлогын эрсдэлээс улбаалан ирэх намраас хэрэгжих НӨАТ-ын тухай хуулиар бага орлоготой өрхүүдэд илүү өндөр хувьтай буцаан олголт өгөх урамшууллын зохицуулалтыг хүчингүй болгож, 🚫 одоогийн мөрдөж байгаа 20 хүртэл хувийн буцаан олголтын зохицуулалтыг хэвээр хадгалахаар 📑 төсөл боловсруулжээ. Энэ бол Засгийн газрын хориглогч дүр.

⚖️Нэг талдаа бүгдийг чөлөөлж байгаа мэт боловч нөгөө талаас нь харвал төсөв ачааллаа дийлэхгүй 📉 Монгол Улс гал алдаж мэдэх аюултай нөхцөл байдал бодитоор нүүрлэж байна. 🤔Ийм учраас Засгийн газар олон нийтэд таалагдах дүрээ сонгох уу, эсвэл бодит байдалтайгаа нийцсэн хориглогч, гацаагч нэр авах уу 🚧 гэдэг нь түүний сонголт.

Тэгээд ч түүний бүрдүүлсэн засгийн газрын бүтцийг иргэд төдийлөн таалахгүй байна. 📊 Судалгаагаар сайд нарын томилгоог 0-10 оноогоор үнэлүүлэхэд дунджаар 4.53 оноо авчээ. Ерөнхий сайд Н.Учралын кабинетын сайд нараас хамгийн өндөр үнэлгээ авсан нь Боловсролын сайд Л.Энх-Амгалан ⭐(6.05) бол Шадар сайд Т.Доржханд 📉(3.01), ЦХИХХ-ны сайд Ч.Номин 📌(3.80) нар сүүл мушгиж байна.

Улс төрчийн хувьд хувийн өндөр рейтингээ хадгалахын зэрэгцээ 📈, улс орны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, иргэдийн хүлээлтэд хүрч ажиллах амаргүй сорилт түүнийг хүлээж байна. 🚨

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд

🏛️Улс төр, олон улс

  • 🚫Ерөнхий сайд Н.Учрал Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. (UIH.mn)

  • 🗣️Хотын дарга Х.Нямбаатар хариу мэдэгдэл хийлээ. (Х.Нямбаатар)

  • 👩‍👩‍👧‍👦УИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг байгууллаа.(gogo)

  • 🔍Ши Жиньпин Хятад-АНУ-ын харилцааг сэвтүүлэх асуудал нь Тайвань гэдгийг сануулав.(Itoim)

  • ⚔️Трампын айлчлалын дараа Путин ирэх долоо хоногт Бээжинд айлчлахаар болжээ.(Ikon)

📊Бодлого

  • 💻Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна. (Засгийн газар)

  • 💸Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дэмжлээ. (Isee)

  • 📑2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. (Parliament)

  • 🗳️Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. (МонЦаМэ)

“National Opinion” нийгэм, улс төрийн барометр судалгаа нь нийгэм, улс төрийн үйл явдал, чиг хандлагын өөрчлөлтийг сар бүр хэмжиж, олон нийтийн санаа бодлын динамикийг өгөгдөлд тулгуурлан үнэлэх боломжийг бүрдүүлдэг судалгаа юм. Уг судалгааны 4 дүгээр сарын үр дүнг энэ удаагийн дугаарт онцолж байна. 

🎯Судалгааны онцлох үр дүнгүүд

Итгэл нэмэгдэв. Төрийн институцүүдийн үйл ажиллагааг 0-10 оноогоор үнэлүүлэхэд 4-р сард УИХ 0.06, Засгийн газар 0.39, Ерөнхийлөгчийн институц 0.27, Шүүх 0.66 оноогоор тус тус өсжээ.

Юу нөлөөлөв? Намуудын рейтингийг насны бүлгээр харахад Ардчилсан намын үнэлгээ өмнөх сартай харьцуулбал бүх насныханд мэдэгдэхүйц нэмэгджээ📈. Ардчилсан намд итгэх итгэл нэмэгдэхэд тэд эд нэгдлээ хангаж, дотоод сонгуулиа хийсэн нь нөлөөлөв үү?🧐

📊“National Opinion“ судалгаагаар нийгэм, улс төрийн талаарх санал бодлыг 30, сар бүрийн онцлох үйл явдлыг 20, судалгаанд оролцогчийн хүн ам зүйн мэдээллийг 15 үзүүлэлтээр сар бүр тогтмол хэмжиж байна.

🧑‍💼Судалгааны мэдээлэл цуглуулалтыг биечлэн хийдэг бөгөөд Монголд анх удаа хэрэглэгчдэд дата аудит хийх боломж олгож буйгаараа онцлогтой.🔍

Сонирхолтой:

📈Судалгааны сонирхолтой үр дүнгүүд, дэлгэрэнгүй шинжилгээтэй танилцахыг хүсвэл 🌐opinion.mn талбар National Opinion хуудас болон ✉️ [email protected] хаягаар холбогдох боломжтой.

Соёлын салбарын эмгэнэл

🎭Саяхан л бид Соёлын яамтай болохгүй бол энэ салбар хэцүүдлээ гэцгээж байсан бол өнөөдөр зургаа дахь жилдээ дөрөв дэх сайдынхаа нүүрийг үзэж байна. Хийж гийгүүлж, соён гэгээрүүлсэн нь бага ч Соёлын яамныхан үлгэр жишээ үзүүлж, манлайлах үүрэгтэй.

⚠️Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт Соёлын яамнаас Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазарын ар гэрт эмгэнэл илэрхийлэхдээ, өөр хүмүүсийн бичсэн шүлгийн нэрийг талийгаачийг бичсэн мэтээр дурдаж, овгийг нь хүртэл буруу бичсэн ноцтой алдаа гаргалаа.

🕯️Уг нь энэ бол их найрагчийг үдсэн Монгол Улсын Соёлын яамны эмгэнэл байв.📑Соёлын яамныхан Монгол Улсын соёлын салбарыг өөд нь татах бодлого, тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл албан ёсны эмгэнэл бичих дэс дараа, дүрэм журмаа тогтож чадаагүй алдаа гаргаж байгаа нь харамсалтай.

👤Гэвч буруутан нь Соёлын яам биш, сайд Ж.Алдаржавхлан ч биш, эцэст нь тус яамны Хэвлэлийн албаны дарга И.Сарангэрэл гэх эмэгтэй болж таарлаа. 🗣️Ажилтнаа буруутгаж хэвлэлд ярилцлага өгсөн Ж.Алдаржавхлан сайд эцсийн мөч хүртэл өөртөө буруу өгсөнгүй. 😔Аяа ичиг ичиг.

УИХ-ын гишүүн П.Наранбаяр “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төслийг боловсруулжээ. Уг хууль батлагдвал 16 насанд хүрээгүй хүүхэд нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хязгаарлах юм.

Та нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог хязгаарлахыг дэмжих үү?

Login or Subscribe to participate

Ж.Баярмаа: Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр санал худалдан авдаг.

📌Хууль санаачлагч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ж.Баярмааг урьж, түүний санаачлан боловсруулж буй Санал худалдан авалтын эсрэг хуулийн төслийн тухай ярилцлаа. 🔗Ярилцлага үзэх бол энд дарна уу.

⚖️Хууль батлагдсанаар сонгуулийн бус үеэр санал худалдан авахад чиглэсэн бүх хэлбэрийг хориглоно.

  • 🚫УИХ-ын гишүүн, бүх шатны ИТХ-ын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд иргэдэд мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгө, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлэх, үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, эдгээрийг амлах, санал болгох зэрэг бүх төрлийн санал худалдан авах үйлдэл гаргахыг хориглох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.

  • 🚫Төрийн улс төрийн албан тушаалтан иргэдийн саналыг авах зорилгоор сонгуулийн бус үед төрийн ажил, үйлчилгээг өөрийн нэрээр хэрэгжүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтныг хувийн ашиг сонирхлын үүднээс үйл ажиллагаандаа татан оролцуулах, мөнгө, эд зүйл тараахыг хориглоно.

  • 🚫Сонгогчийн саналыг худалдан авахыг завдсан, худалдан авсан, сонгуулийн зардлын тайлангаа үнэн зөв гаргаагүй хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгож, хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.

🌐 Нээлттэй өгөгдөл гэж юу вэ?

Нээлттэй өгөгдөл гэдэг нь хүн бүр үнэ төлбөргүйгээр татаж авч, ашиглаж, дахин боловсруулж, хуваалцаж болдог өгөгдөл юм. 📂 Ингэхдээ зөвхөн “харах боломжтой” байхаас гадна машин уншиж 🤖, дахин ашиглах боломжтой байх ёстой.

Open Knowledge сангийн тодорхойлолтоор:

“Anyone can freely use, modify, and share the data for any purpose” буюу аливаа мэдээлэл нээлттэй өгөгдөл болохын тулд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. 👇

  • 🌍 Чөлөөтэй нэвтрэх боломжтой

  • 💻 Машин унших форматтай (CSV, JSON гэх мэт)

  • ⚖️ Дахин ашиглах эрхтэй лицензтэй

  • Бүрэн, үнэн зөв

  • 🔄 Тогтмол шинэчлэгддэг

Британийн эрдэмтэн Тим Бернэрс Ли нээлттэй өгөгдлийн чанар, хүртээмжийг үнэлэх ⭐ 5 одны системийг санал болгосон байдаг. 1 од нь өгөгдлийг зөвхөн веб дээр байршуулсан байхыг илэрхийлдэг бол 🌐, 2 од нь машин унших боломжтой хэлбэртэй байхыг шаарддаг. 3 одны түвшинд өгөгдөл нь CSV зэрэг нээлттэй форматтай байх ёстой 📊. 4 од нь өгөгдлүүд хоорондоо холбоотой, хамт ашиглах боломжтой байдлыг 🔗 илэрхийлдэг бол 5 од нь Linked Open Data стандартыг ашигласан, бусад өгөгдөлтэй уялдаа холбоотой, хамгийн өндөр түвшний нээлттэй өгөгдөлд тооцогддог 🚀.

❓ Харин бид нээлттэй өгөгдлийг үнэхээр ашиглаж чадаж байна уу?

📱 “Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай” хуулийн төсөл

Энэ хуулийн төсөл нь сошиал орчин дахь инфлюзер, контент бүтээгчдийн үйл ажиллагааг зохицуулах, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн сурталчилгаа, далд маркетингтай холбоотой харилцааг хуульчлах зорилготой аж.

📌 Хуулийн төслийн гол зохицуулалтууд:

  • 📢Төлбөртэй сурталчилгаа, ивээн тэтгэсэн контент, бартер зэрэг арилжааны агуулгыг хэрэглэгчид ил тод танигдахуйц байдлаар заавал тэмдэглэнэ.

  • 🧾Тогтмол арилжааны контент нийтэлж орлого олдог инфлюзерүүдийг тодорхой бүртгэлтэй болгох зохицуулалт тусгажээ.

  • 🚫Хэрэглэгчийг төөрөгдүүлэх, нотлогдоогүй амлалт бүхий сурталчилгаа, баталгаагүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон өндөр эрсдэлтэй санхүүгийн сурталчилгаанд хязгаарлалт тогтооно.

Хэдийгээр энэ хууль худал сурталчилгаа, далд маркетингтай тэмцэх зорилготой ч сошиал орчинд бүртгэл, хяналт, зохицуулалт нэмсээр байвал эцэстээ инфлюзерээсээ илүү төр өөрөө контентын редактор болж хувирах эрсдлийг ч дагуулж байна. 

📣 “Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай” хуулийн төсөлд саналаа өгөх бол энд дарна уу.

Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!

Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, А.Номин-Эрдэнэ, Г.Төгөлдөр

Keep reading