📢Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. УИХ Тамхины хяналтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 🚨Энэ бол хаврын чуулганы хугацаанд хамгийн их маргаан, мэтгэлцээн өрнүүлж буй хуулийн төсөл. 🚭Нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, хүүхэд залуусын тамхины хэрэглээ, хорт зуршлыг бууруулахад чиглэх ёстой уг хууль олон том эрх ашгийн уулзварт 126 гишүүнтэй парламентын чанарыг шалгаж байна.

Сайн засаглалын төлөө нийтээрээ сайжиръя.

🎉UIH.mn цахим товхимлыг тантай хамт долоо хоног бүр 90’000 хүн уншиж байна.

МАН “231” гишүүнтэй

🎯Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам төрийн санхүүжилт авах эрхтэй гэж заасан. Энэ нь улс төрийн намыг том хандивлагчдын хараат байдлаас салгаж, бодлого, шийдлээрээ өрсөлддөг ил тод, хараат бус бодлогын судалгааны нам болгож төлөвшүүлэх зорилготой. 🤝Иймээс Сонгуулийн ерөнхий хороо, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнг зохион байгуулж, намуудын орлогын эх үүсвэр, хөрөнгийн байдал, хандив, гишүүнчлэл, санхүүжилт зэрэг мэдээллийг олон нийтэд түгээж байна. 📊Тус үзэсгэлэнгээс дараах өгөгдлийн дүрслэлүүдийг онцолж байна.

💰Нийт 29 нам тайлан ирүүлснээс төрөөс санхүүжилт авах босгыг давж, шаардлага хангасан долоон нам 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.

👀Ардчиллын чанарыг хэмжих нэг чухал үзүүлэлт бол улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал юм. Учир нь ил тод санхүүжилт нь авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, “бодлогын нам” төлөвшихөд чухал нөлөөтэй. Тэгвэл тэд санхүүжилтээ хуулийн дагуу зарцуулсан уу?

Улс төрийн намын тухай хуулиар төрийн санхүүжилтийн 20 хувиас доошгүйг нийгмийн өөр өөр бүлгүүдийн оролцоог хангах, сургаж бэлтгэх, 15 хувиас доошгүйг улс төрийн боловсрол олгох, 15 хувиас доошгүй хувийг судалгаа,  дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлд зарцуулах үүргээ биелүүлжээ.

Намууд гишүүдийнхээ тоог худал мэдээлдэг үү?

👥Улс төрийн намууд гишүүдийнхээ тоог МАН-316’735, АН-201’000, ХҮН-1’800 гэх зэргээр мэдүүлжээ. Гэтэл албан ёсоор татвар төлсөн гишүүний тоог харахад МАН-231, АН-2142, ХҮН-342 болж, эрс ялгаатай дүн гарч байна. Тодруулж хэлбэл, Улс төрийн намын тухай хуулиар намын гишүүн гэж …гишүүний татвар төлдөг иргэнийг хэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр МАН ердөө 231 гишүүнтэй бол таарах нь ээ.

💰Ийнхүү татвар төлдөг намын гишүүдийн тооноос хамаарч, орлогын бүтэц нь өөрчлөгдөж байна. Саяхан намын шинэчилсэн бүртгэлээ явуулсан АН гишүүдээсээ дийлэнх орлогоо бүрдүүлдэг бол МАН-ын орлогын 50 орчим хувийг төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг эзэлдэг аж.

🖼️“Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэн “BlueMon” төвийн “Norphei Art Gallery”-д энэ сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Намын санхүүжилт бол зөвхөн тоо, тайлангийн асуудал биш. Энэ нь улс төрийн намууд хэний өмнө хариуцлага хүлээдэг, хэний мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг, бодлогоо хэрхэн боловсруулдаг вэ гэсэн ардчиллын суурь асуулттай шууд холбоотой.

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд

🏛️Улс төр

  • 💢Томилгоо: Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, Г.Баясгаланг чөлөөллөө. (gogo)

  • Цэц: Үндсэн хуулийн цэцийн даргаар Ж.Эрдэнэбулганыг сонголоо. (news)

  • 🚨Ил тод байдал: Улс төрийн намуудад төрөөс 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. (UIH.mn)

  • 📛 Сонгууль: Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН ялалт байгуулав. (Isee)

  • ⁉️Сонсгол: Малчны тухай хуулийн хэрэгжилт сэдвээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулав. (UIH.mn)

  • 🛵Томилолт: Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтад оролцлоо. (UBn)

📊Бодлого

  • 🧷Өртөө: "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "Ногоон өртөө”-г Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлээ. (Ub.life)

  • Анхаар: Ноён уулын дархан цаазат газраас алт олборлох тогтоолын төсөл өргөн мэдүүлжээ. (Eguur)

  • 🧭Чуулган: Нийслэлийн төсвийн Ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтэй танилцлаа.(Parliament)

  • 🔴Наадам: Ирэх сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана. (Засгийн газар)

🔴Монгол Улсад багш бэлтгэх тогтолцоог шинэчлэх асуудал идэвхтэй яригдаж буй энэ үед энэхүү судалгаа ирээдүйн багшийн ямар ур чадвар хамгийн чухал болохыг тодорхойлжээ.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс 2023 онд гаргасан "Багш, бага боловсрол" бакалаврын хөтөлбөрийн төгсөгчийн чадамжийн хүрээг тодорхойлох судалгааны хүрээнд 16 үндэсний болон олон улсын бодлогын баримт бичиг, судалгааг харьцуулан шинжилжээ. Судалгаанд хамрагдсан бага боловсролын багш нарын хувьд дараах бэрхшээлүүд хамгийн их тулгардаг гэж хариулсан байна.

🧣Судалгаанд бага боловсролын багш зөвхөн мэдлэгтэй байх хангалтгүй бөгөөд орчин үеийн бага боловсролын багш дараах үндсэн 6 чадамжийг зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай гэж дүгнэжээ.

  1. 📚 Сургалт, хичээлээ оновчтой төлөвлөх

  2. 👩‍🏫 Үр дүнтэй заах арга зүйг хэрэглэх

  3. 📝 Суралцагчийн ахицыг чанартай үнэлэх

  4. 🤝 Эцэг эх, хамт олон, олон нийттэй хамтран ажиллах

  5. 🌱 Өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, эргэцүүлэн суралцах

  6. 💬 Харилцаа, хамтын ажиллагааны өндөр ур чадвартай байх

Түүнчлэн багш нарны хувьд дижитал ур чадвар, тэгш хамруулан сургах арга барил сүүлийн жилүүдэд илүү чухалд тооцогдох болсон байна.

Хүнээ хаясан эрчим хүчний салбар

⚡Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос улс орон даяар энэ сарын 30-наас эхлэн ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлчүүд өнгөрсөн өвөл хотоороо хөлдчих дөхсөн. Ийм ч учраас Засгийн газар эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлж, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай ярьж эхэллээ. Гэвч хүнээ мартсан бололтой.

📊Станцад анх ажилд орж буй 3-р зэрэгтэй ажилтны цалин 1,400,000 төгрөгөөс эхэлдэг. 💰Салбарын ажилчдын дундаж цалин нь 1,8-2,5 сая төгрөг гэж мэдээлж байна. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс өглөө ажилдаа гараад орой гэртээ харих эсэх нь тодорхойгүй аюултай, хүнд хортой нөхцөлд ажилладаг энэ салбарын 17’800 хүний цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан.

⚠️Учир нь цалингаа нэмэхгүй бол тогтвор суурьшилтай ажиллах мэргэжилтэй ажилтан олдохоо больсон. Цалин багаас гадна ажиллах орчин муу, станцын техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа 10-15 жилээр хэтэрсэн, аюулгүй ажиллагааны эрсдэл ихтэй, ажилчдын нийгмийн хамгааллын асуудал орхигдсон энэ салбарын хүний нөөцийн бодлого нь алдагдаад уджээ. ❗

🚨Тухайлбал, III цахилгаан станц л 1000 орчим ажилтантай. Сүүлийн гурван жилийн байдлаас харахад жилд дунджаар 150 орчим хүн буюу 15 хувь нь ажлаасаа гарчээ.
2023 онд 170 хүн, 2024 онд 145, 2025 онд 140 ажлаасаа гарсан. Тэдний талаас дээш хувь нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн байна. Ийм учраас эрчим хүчний салбарт шинэчлэл хийх гэж байгаа бол хүнээсээ эхлэх шаардлага үүсжээ.

Төрийн өмчийг захирагч “том цалинтай” дарга нар

📢 УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлын нэг сарын цалингийн хэмжээг зарлав. Харин баасан гарагт болсон УИХ-ын асуулгын цагаар Ерөнхий сайд Н.Учрал “Наадмаас өмнө гаднын менежмент оруулаад цэгцлээд өгнө. Битгий ар өврөөс яриад байгаарай” гэж мэдэгдлээ. 🚀

Жагсаалт ба тойрог

🔵Парламентын 126 гишүүнтэй шинэ бүрэлдэхүүн бүрэн эрхийнхээ эхний хагаст хүрч байна. Үндэсний их баяр наадам хүртэл чуулган ердөө хоёр хуралдаад завсарлах нь ээ. Энэ хугацаанд УИХ анх удаа тойргоос болон намын жагсаалтаар сонгогдсон гишүүдээс бүрдсэн холимог тогтолцоогоор ажилласан нь төлөөллийн ардчиллын шинэ хэлбэр хэрхэн хэрэгжиж буйг ажиглах сонирхолтой явц юм.

📊 UIH.mn-ийн нээлттэй мэдээлэлд тулгуурлан 2024 оны намрын, 2025 оны хаврын, 2025 оны намрын ээлжит чуулганы ирц, чөлөө, таслалт, хоцролтын дундаж үзүүлэлтийг жагсаалтаар болон тойргоос сонгогчдын гишүүдээр харьцуулж үзэхэд хоёр бүлгийн оролцоонд тодорхой ялгаа ажиглагдав. Намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийн дундаж ирц тогтмол өндөр байсан бол тойргоос сонгогдсон гишүүдийн таслалт, хоцролт бүх чуулганы турш илүү өндөр гарчээ. Харин чөлөө авсан дундаж хувь нь хоёр бүлгийн хооронд төдийлөн ялгаагүй байна.

🔍 Ирц, таслалт, хоцролтын үзүүлэлт нь сонгуулийн тогтолцоо болон гишүүдийн ажлын чанарыг дангаар нь тодорхойлох үндэслэл болохгүй. Харин шинэ сонгуулийн тогтолцоо парламентын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг хэмжих эхний суурь үзүүлэлт болж байна. 📊 Цаашид хууль санаачлах, санал хураалт, байнгын хорооны ажил, хэлэлцүүлгийн идэвх зэрэг бусад хэмжүүртэй нэгтгэн шинжилснээр жагсаалтаар болон тойргоос сонгогдсон гишүүдийн төлөөллийн онцлог, гүйцэтгэлийн бодит ялгааг илүү иж бүрэн үнэлэх боломжтой.

Эзэнгүй суудлын шийдэл

🔴Түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ирц хүрээгүйн улмаас байнгын хороодын хуралдаан 38 удаа, ирц бүрдсэн ч зөвшилцөл хангаагүйн улмаас байнгын хороодын хуралдаан 19 удаа нийт 57 удаа хойшилсон байна. 👥

🔎Тодруулбал, энэ удаагийн парламент хоёр жилийн хугацаанд таван удаа хуралдахдаа 163 хууль баталж, 200 тогтоол гаргасан байна. 📉Баталсан хуулийнх нь тоог 2020-2024 оны хооронд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн найм дахь удаагийн парламентын баталсан 1838 хуультай харьцуулахад 8.9 хувийг эзэлж байгаа нь бага үзүүлэлт. Өөрөөр хэлбэл өмнөх парламент бүрэн эрхийнхээ талыг хэрэгжүүлэхдээ аль хэдийн 1000 орчим хууль баталчихсан байсан гэсэн үг. Харин энэ удаагийн парламент 2026 он хүртэл буюу бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд нийт 163 хууль баталжээ.

💡Шийдэл 1: Ийм учраас УИХ-ын гишүүд парламентынхаа үйл ажиллагааны зохион байгуулалт, ажлын бүтээмж, ирц оролцоогоо сайжруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.

Усны тухай хууль: Уул уурхайн маргаанаас үндэсний хэлэлцүүлэг рүү

💧Монгол Улс Усны тухай хуулиа 14 жилийн дараа шинэчлэхээр хэлэлцэж байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь зөвхөн ус ашиглах асуудлыг бус, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, ирээдүйд тогтвортой ашиглах эрх зүйн үндсийг шинэчлэх зорилготой юм.

Хуулийн төсөлд туссан онцлох өөрчлөлтүүд:

  • 💧Усыг стратегийн ач холбогдолтой нөөц гэж тодорхойлно.

  • 💧Усны менежментийг аймаг, сумын хилээр бус сав газрын зарчмаар төлөвлөж, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгоно.

  • 💧Ус ашиглах зөвшөөрөл, гэрээ, хяналтын ажиллагааг илүү нэгдсэн зохицуулалттай болгож, ус ашиглагчийн хариуцлагыг тодорхой болгожээ.

  • 💧Усны нөөцийг ашиглаж буй этгээд хамгаалах үүрэг хүлээж, бохирдуулсан тохиолдолд нөхөн төлөх, хариуцлага хүлээх эрх зүйн үндсийг илүү тодорхой болгож байна.

  • 💧Иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ: Иргэн, иргэний нийгмийн байгууллага усны нөөцийг хамгаалахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хамгаалан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар тусгажээ.

Та Усны тухай хуулийн төсөлд энд дарж саналаа өгөөрэй.

Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!

Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: З.Цэлмэг, Г.Доржтүвдэн, Г.Төгөлдөр

Keep reading