🎉Сар шинэдээ сайхан шинэлэв үү? 👨👩👧👦 Өнтэй өвлийг давж, урин хавартай золгосон уламжлалт сар шинийн баяраа Монгол даяар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Гал морин жилийн эхний “Newsletter”-ээ хүлээн авна уу.
📅 Билгийн тооллоор 12 жилд нэг удаа тохиодог морин жилүүдэд улс төр, эдийн засгийн ямар онцлох үйл явдал болж байсныг эргэн санацгаая.
🐴 1990 – Цагаан морин жил: Ардчиллын эргэлтийн цэг
Ардчилсан хувьсгал ялж, нэг намын тогтолцоог халав.
Олон намын системд шилжиж, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний суурь тавигдав.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжив.
🐴 2002 – Хар морин жил: Шилжилтийн “шок”-оос тогтворжилт руу
2000 оны сонгуулийн үр дүнд нэг нам (МАХН)-ын давамгайлсан парламент бүрдэв.
1990-ээд оны шилжилтийн хямралаас бага багаар гарч, эдийн засгийн өсөлт тогтворжиж эхэлсэн.
🐴 2014 – Хөх морин жил: Оргил өсөлтөөс саарал үе рүү
Н.Алтанхуягийн Засгийн газар огцров.
2011–2012 оны уул уурхайн “супер цикл”-ийн дараа эдийн засгийн өсөлт огцом буурсан.
Оюу Толгойн далд уурхайн санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудал маргаан дагуулав.
🐴 2026 – Гал морин жилд болох онцлох үйл явдлууд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байна. Төрийн ёслол, соёл, эрдэм шинжилгээний арга хэмжээнүүд улс даяар зохион байгуулагдана.
COP17-United Nations Convention to Combat Desertification (2026 оны 8 дугаар сарын 17–28) Уур амьсгал, цөлжилт, газрын доройтлын асуудлаар зохион байгуулах энэ жилийн хамгийн том үйл ажиллагаа.
International Congress of Mongolists (2026 оны 8 дугаар сар) Дэлхийн монгол судлалын хамгийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний чуулган.
World Horse Day International Festival (2026 оны 6 дугаар сарын 20–23) Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулагдах энэхүү наадамд 10,000 морьтны жагсаал болно. Монголын нүүдлийн соёл, адууны өв уламжлалыг дэлхийд сурталчлах онцгой арга хэмжээ болох гэнэ.

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлууд
💸"Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашиг тараана: ЭТТ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдийн нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэлээ. (ett.mn)
🤼Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв: Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэлээ. (UBn)
🎖️Төрийн дээд цол, шагнал гардуулав: XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулав. (Ikon)
⛰️Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгов: Их Монгол Улсын 820 жилийн ойг тохиолдуулан Тэмүжинд “Чингис” цол өргөмжилж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг анх дуурьсгасан Хар Зүрх уулыг Ерөнхийлөгчийн зарлигаар гал морин жилийн босгон дээр ийнхүү төрийн тахилгатай болголоо. (gogo)
☸️Аравдугаар Богд дээдийн номын анхны айлдвараа айлдав: Шинийн хоёрны балжиннямтай бэлгэт сайн өдөр Монголын Бурханы шашны тэргүүн Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганд морилж лам хуврагуудын хүсэлтээр дээдийн номын анхны айлдвараа айлджээ. (News)
❄️ Зарим зам, давааг хаав: Цасан шуурганы улмаас Цагаан даваа, Солонгот, Дархан-Зүүнхараа, Сүхбаатар, Дорнод-Улаанбаатар зэрэг зарим зам, давааг түр хугацаанд хаав. (Тээврийн цагдаа)
🚫Трампын импортын татварыг хүчингүйд тооцов: АНУ-ын дээд шүүх дэлхийн улс орнуудад ногдуулсан Трампын импортын татварыг хүчингүйд тооцов. (Ikon)
Урт насалж, Удаан жаргая
Сар шинээр бид ахмад настнуудтайгаа хүндэтгэн золгож, урт насалж удаан жаргаарай хэмээх ерөөлийг хүртдэг ард түмэн. Тэгвэл Монгол улсын хамгийн өндөр настай иргэн 108 настай бөгөөд Монгол улсад 100-аас дээш настай 166 хүн байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Үүнийг уншиж буй эрхэм танд Урт насалж, Удаан жаргахын ерөөлийг дэвшүүлье.
Монголчуудын өвөрмөц, ховор нэрс
😮 Монголын хамгийн урт нэр 39 үсэгтэй бөгөөд нэр нь: Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо юм. 🫨 Мөн айхтар урт нэр юм даа.
💯Харин сонирхолтой, тэр дундаа сар шинийн баяртай холбогдох дараах нэрс байна. Цагаансар нэртэй 12 хүн, Саршинэ нэртэй 4 хүн, Хөөрөг нэртэй 1 хүн, Шинийннэгэн нэртэй 52 хүн байгаа бол Бэлэг хэмээх нэртэй 20 хүн байна. 🤓

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
🔍Хэрэв та өөртэйгөө адил нэртэй хэдэн хүн байгааг мэдэхийг хүсвэл энд дарж шалгана уу.
Зарлага тэлсэн цагаан сар
⏳ Монголчууд баяраас баярын хооронд амьдардаг гэж шүүмжлэх нь бий. Тэр тусмаа үндэсний уламжлалт цагаан сарын баяраа илүү өргөн дэлгэр тэмдэглэдэг. 📈 Гэвч бараа үйлчилгээний үнэ өдрөөс өдөрт өсөж, бэлэг сэлт, хоол хүнсний зардал жилээс жилд нэмэгдсээр байна. ⚠️
📌 Цагаан сарын зарлага: Үндэсний статистикийн хорооны тооцоогоор цагаан сарын үеэр улсын хэмжээнд ~1.2 их наяд ₮ зах зээлд эргэлдэж байна.💰
🏠 2010-аад эхээр нэг өрх ойролцоогоор ~600-800 000 ₮ зарцуулдаг байсан.
📊⬆️ 2018 онд нэг өрхийн дундаж зарлага ~1,074,831 ₮ байв (Өмнөх оноос ~17 % өссөн).
💳💵 2023–2025 оны судалгаагаар нэг өрхийн зарлага дунджаар ~1.2 сая ₮ түүнээс ч их (зарим айл 2–3.5 сая ₮ хүртэл) гардаг гэж тооцоолсон.
Бодит байдал дээр энэ дүн хэд дахин өндөр гарах болсныг дөнгөж саяхан сар шинийн баяраа тэмдэглээд буй бид бүхэн бэлхнээ нотлох бөлгөө.

2026 оны Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, онцлох хуулиуд
💢УИХ-ын хаврын ээлжит чуулган 03 сарын 15-нд эхэлнэ. 126 гишүүнтэй парламент 4 дэх чуулганаараа дараах онцлох асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:
🧷Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл.
🛡️Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
🧾Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
🧰Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
📚Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
🗺️Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
🗝️Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
✴️Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
💥Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
⁉️УИХ-ын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын голлох хуулиудыг хэлэлцэхээр тусгажээ. Түүнчлэн чуулганы хугацаанд 8 байнгын хороо хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх, төсвийн биелэлтийг хянан шалгах, болон бусад хянан шалгах асуудлаар төлөвлөгөөт хянан шалгалт хийхээр тусгажээ. Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу.
Хаврын улс төр: Улс төрийн намын тухай хууль ба улс төрийн намууд
📢Улс төрийн намын тухай хууль бүрэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан намууд үйл ажиллагаагаа шинэ хуульд нийцүүлэх шаардлагатай болсон. Тэгвэл энэ хаврын улс төрийн нэгэн чухал сэдэв нь улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах байх нь гарцаагүй.
⭕Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд өргөн хүрээний өөрчлөлт, шинэчлэлтийг хийх шаардлагатай. Тоймловол:
💢Намын дүрэм, бүтэц, дотоод журмаа хуульд нийцүүлэн шинэчлэх
📉Гишүүдийн бүртгэлээ шинэчилж, бодит мэдээллийн сан бүрдүүлэх
🧧Санхүүгийн ил тод байдлыг хангаж, орлого зарлагын тайлангаа нийтлэх, аудит хийлгэх
🆘Дотоод ардчиллыг бэхжүүлж, удирдлага болон нэр процессыг тодорхой болгох
📛Бодлогын нам болох чиглэлээр үзэл баримтлал, хөтөлбөрөө тодорхойлох зэрэг юм.
‼️Парламентаа сайжруулъя, бэхжүүлье гэвэл улс төрийн намуудыг сайжруулах зайлшгүй шаардлагатай тул энэ хавар улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд нийтээрээ хяналт тавьж, анхаарцгаая.
Сайн засаглалын төлөө, нийтээрээ сайжиръя!
Дугаарын эрхлэгч: Г.Батзаяа
Редактор: М.Энхбадрал
Бичээч: Г.Доржтүвдэн, Ж.Батболд, Г.Төгөлдөр